Утга: "anti"= "эсрэг". Гэхдээ энэхүү угтвар нь бусад хэлэнд "өмнө" гэсэн утгаар ордог. Тиймээс Англид бол эсрэг гэсэн утгаар ордог байна.
Дуудлага: Зарим хүмүүс "anti"-г "ant - I" харин зарим нь "ant - ee" гэж дууддаг гэвч хоёр дахь дуудлага нь Хойд Америкт илүү өргөн хэрэглэггддэг байна. Гэвч хоёуланг нь хэрэглэж болно.
Жишээ1: "antisocial" = нөхөрсөг бус хүн (нийтэч бус), зожиг.
"He has been very antisocial since his wife died two years ago".
"Тэр хоёр жилийн өмнө эхнэрээ нас барсанаас хойш маш зожиг болсон".
Жишээ 2: "antislavery"= боолчлолын эсрэг (хөдөлгөөн)
"The antislavery movement was an effort by many people to end slavery in the 19th century".
"19-р зууны сүүлээр боолчлолыг үгүй хийхийн тулд маш олон хүн боочлолын эсрэг хөдөлгөөнд оролцон хичээн зүтгэсэн".
Жишээ 3: "antiwar"= дайны эсрэг.
"Antiwar protesters went to Washington to persuade the President to stop sending soldiers abroad". "Дайны эсрэг эсэргүүцэл илэрхийлэгчид цэргүүдийг гадаад руу явуулах үйл ажиллагааг болиулах зорилгоор ерөнхийлөгчийг ухуулахаар Вашингтон руу явсан ".
Бусад хэрэглэгдэхүйц үгс:Угтвар 2. "Bi-" эсвэл "Bin-"
antibacterial - Бактерийн эсрэг
antispam software - хэрэгцээгүй майл ирхийг болиулах програм
antonym - эсрэг утгатай үг
antibiotic - эмийн нэг төрөл
antifreeze - машиныг үл хөлдөөгч шингэн
antibody - биеийн эсэргүүцэл
Утга: "bi-" болон "bin-" нь хоёулаа "хоёр" гэсэн утгаар ордог.
Дуудлага: "Bi-" нь ихэвчлэн "bye" гэж дуудагддаг.
Жишээ 1: A "bicycle" = дугуй (хоёр дугуйтай)
Жишээ 2: "bilingual"= хоёр хэлээр чөлөөтэй ярьдаг хүн
Жишээ 3: "Binoculars" = хоёр нүдний дуран
Жишээ 4: "binary"= хоёртын систем (компьютерийн зөвхөн тэг болон нэгийг ашигладаг )
Бусад хэрэглэгдэхүйц үгс:
bifocals - давхар фокустай нүдний шил
bigamy - хоёр эхнэртэй хүн
biannually - жилд 2 удаа
biped - хоёр хөлт амьтанd (жишээ нь хүн)
binomial - математикын тэнцэтгэл (бином буюу хоёр гишүүнт)
biweekly - хоёр долоо хоногт нэг удаа
(Гэвч "biology" бол "bio" болон "life" гэсэн үгнээс гаралтай үг юм.)
Угтвар 3. "di -" эсвэл "du-"
Утга: "Du-" болон "di-" энэхүү хоёр угтвар нь ижил утгатай бөгөөд өмнөх угтвар болох "bi-" болон "bin-" гэснэ угтвартай ижил "хоёр" гэсэн утгаар ордог.
Дуудлага: "Du-" нь "do" гэсэн үгтэй адил дуудагдаж байхад "di-" нь "die" гэсэн үгтэй адил дуудагддаг.
Жишээ 1: "duo" = хоёр хүнтэй баг
Жишээ 2: "duplicate" = заримдаа хуулах гэсэн утгаар ордог бөгөөд хуулбар гэсэн утгатай. Жишээ 3: "dioxide" = хоёр хүчилтөрөгчийн атомоос бүрддэг химийн элемент юм.
Бусад хэрэглэгдэхүйц үгс:
duplicity - худлаа хэлэх, хоёр нүүр гаргах (нэг зүйл хэлсэн боловч хоёр утгатай)
a duel - хоёр эрчүүдийн дунд болох тэмцэл
duet - хоёр хүн хамтарч дуулах
dialogue - харилцан яриа (хоёр хүн хоорондоо)
dissect - хоёр хэсэг болгон хуваах\тасдах, ямар нэгэн юмыг онгойлгохын тулд хэрчих
diverge - хоёр хэсэгт салаалах (зам)
(Гэвч "diary" гэсэн үг нь "day" буюу өдөр гэсэн үгнээс гаралтай "dia" гэсэн угтвартай өдрийн тэмдэглэл гэсэн үг юм.)
Угтвар 4. "tri-"
Утга: "Tri-" = гурав
Дуудлага: "tri-" хоёр янзын дуудлагатай. Эхнийх нь"try" нөгөөх нь "trip" гэсэн үгэнд ордог "i" гэсэн үсгээр дуудагддаг байна.
Жишээ 1: "tricycle" ("try" гэж дуудагддаг) = 3 дугуйтай дугуй (хүүхэд унахад амархан байдаг хойноо 2 өмнөө нэг дугуйтай дугуй)
Жишээ 2: "Triple" ("trip"-н "i"-р дуудагддаг) = гурав дахин их
Жишээ 3: "triangle" ("try" гэж дуудагддаг)= гурвалжин
Бусад хэрэглэгдэхүйц үгс:
triplets - гурван ихэр хүүхэдтэй ээж
tripod -гурван хөлтэй камер
triangular - гурвалжин хэлбэртэй ямар нэгэн зүйлийг хэлнэ
triathlon - гүйх, сэлэх, дугуйн уралдаантай спортын үйл ажиллагаа
trio - гурван хүний бүрэлдэхүүнтэй баг
Угтвар 5. "mono-"
Утга: "mono" = ганц, нэг гэсэн утгатай
Дуудлага: "mono"-гийн эхний "o" нь "father" гэдэг үгэнд ордог "a" гэсэн үсэг шиг дуудагддаг. Харин хоёр дахь "o" нь "slow" болон "no" гэдэг үгэнд ордог шиг уртаар дуудагддаг.
Жишээ 1: "monopoly" гэлэг нь нэг компани өрсөлдөгчгүйгээр зах зээлийг дангаараа хянахыг хэлнэ. Маш олон хүн Microsoft компанийг програм хангамжийн зах зээлд монополь байсан гэж үздэг.
Жишээ 2: "Monotony" (нэр үг) юм уу "monotonous" (тэмдэг нэр) эдгээр үгс нь ямар нэгэн юманд хэн нэгэн огтхон ч сонирхолгүй байгааг тохиолдолд хэрэглэдэг үг.
"That movie was so monotonous!" or "I can't live with the monotony of a typical office job".
"Тэр кино үнэхээр уйтгартай байсан", "Би нэгэн хэвийн уйтгартай офисийн ажил хийж чадахгүй ээ."
Жишээ 3: "Monotheism"-нэг бурхантай шашныг илэрхийлнэ.
"Christianity, Islam, and Judaeism are all monotheistic religions".
Бусад хэрэглэгдэхүйц үгс:
monorail - a train on just one track
monologue - just one person talking (as on TV)
monochrome - something that has just one color
monosyllabic - describing words with just one syllable
monogram - a single letter, often on a suitcase or piece of clothing
monogamy - having only one wife or husband
monarch - a king (only one leader)
No comments:
Post a Comment