Monday, November 18, 2013

Маргад эрдэнийн чулуу

 


Маргад бол берилл (Биндэръяа) (Be3Al2(SiO3)6)  чулуулагын нэгэн төрөл бөгөөд үелэх системийн 23-р элемент болох ванади (V) болон 24 дэх хром (Cr) элементүүдээс бүрдсэн ногоон өнгөтэй үнэт эрдэнийн чулуу юм. Берилл (Биндэръяа) нь 7.5-8 хатуулагтай.  19-р зууны эхээр чулуу судлаач Фридрих Моосын бий болгосон хатуулагын шатлал нь хамгийн дээд тал нь 10 хатуулагтай алмаз байдаг байна.

Түүний шинж чанар
Маргад эрдэнэ нь бусад эрдэнийн чулуулагуудын нэгэн адил 4 үндсэн хэмжигдэхүүнээр ангилагдан зэрэглэл тогтоолгодог. Энэхүү хэмжигдэхүүн нь дөрвөн “C (си)” гэж нэрлэгддэг. Үүнд Color буюу өнгө, Cut-хэлбэр дүрс, Clarity-тунгалаг, Crystal (carat) талст  зэрэг байдаг байна.
20-р зуунаас өмнө дархадууд өнгө болон талст хоёрын нэгдлээр эрдэнийн чулуулагын чанарыг тодорхойлдог байсан. Тиймээс эрдэнийн чулууны өнгө гэдэг маш чухал бөгөөд хамгийн том хэмжүүр юм. Харин дараа нь талст ордог байна. Харин сайн маргад бол гайхалтай ногоон өнгөөс гадна маш цэвэр тунгалаг байх ёстой. 1960 онд Америкийн үнэт эрдэнийн чулууны зах зээл маргад эрдэнийн чулууны тодорхойлтыг ногоон ванадигийн тархацтай берилл (Биндэръяа) бол маргад эрдэнийн чулуу юм хэмээн өөрчилсөн. Үүний үр дүнд Америкт ногоон ванадиг маргад эрдэнийн чулуу хэмээн худалдан авах болсон харин Их Британи болон Европт үүнийг хүлээн зөвшөөрөөгүй. Америкт ванади маргадыг хуучин маргадаас ангилахын тулд түүнийг Колумбын маргадын шинж чанарыг агуулсан колумб маргад гэж нэрлэдэг.

Өнгө

Геммологит (үнэт чулуу судлах шинжлэх ухаан) өнгө бол гурван бүрэлдэхүүн хэсэгтэй. Өнгөний дэвсгэр (hue), гэрэл шингээлт (saturation), тон (tone) байдаг. \Зураг 1\

\Зураг 1\
Хүний нүд ойролцоогоор 150 өнгийг ялган харах чадвартай байдаг. Харин геологит түүний ердөө 31 өнгийг өргөн хэрэглэдэг ба дэвсгэр өнгө болдог байна. \Зураг2\

\Зураг 2\
Маргад үндсэн дэвсгэр ногоон өнгөтэй атлаа шар ногооноос цэнхэр ногоон өнгө рүү уусалттай өнгөтэй юм. Тиймээс маргадын хувьд шар болон цэнхэр өнгө бол энгийн хоёрдогч дэвсгэр өнгө юм. \Зураг 3\
\Зураг 3\
Харин тонын \tone\ хувьд 11 төрөл байдаг. Тэдгээрээс 50%-70% хооронд маш сайн өнгүүд байдаг байна. Хамгийн сайн маргад ойролцоогоор 75% тонтой байдаг хэрэв 0% тонтой бол өнгөгүй харин 100% бол гэрэл үл нэвтрүүлэх хар өнгөтэй байдаг байна. \Зураг 4\
Нэмж хэлэхэд, сайн чулуу маш сайн гэрэл нэвтрүүлдэг. Маргадын дэвсгэр өнгө гэрэлтэй байдаг (vilvid).\Зураг 5\
\Зураг 4\
1.Colourless/white 2.Extremely ligh 3.Very light 4.Light 5.Medium light 6.Medium 7.Medium dark 8.Dark 9.Very dark 10.Extremely dark 11.Black


\Зураг 5\
 Маргад эрдэнэ нь ногоон гэсэн утгатай "smaragdus" гэсэн Грек үгнээс гаралтай. Тэрээр ногоон бериллийн төрөл зүйл юм. Берилл нь олон өнгийн төрлүүдтэй байдаг. Жишээ нь тэнгисийн усан цэнхэр аквамарин (aquamarine), алтан шаргал холиодор (heliodor), ягаан морганити (morganite) болон өнгөгүй гошенит (goshenite).

Тунгалаг (clarity)

Маргад эрдэнэ нь дангаараа байдаггүй бөгөөд гадаргуу нь хагаран ан цав үүссэн байдаг. Алмазыг стандарт томруулдаг (10× томруулагч) шилээр түүний цэвэр тунгалаг байдлыг тодорхойлдог бол харин маргад эсрэгээрээ нүдээр харан тодорхойлж болдог. \Зураг 6\



\Зураг 6\
\Зураг 6\
Иймээс маргад хэрвээ аливаа зүйлтэй хамт биш дангаараа байвал түүний өө сэвгүй болохыг нүдээрээ гэрэлд хараад тодорхойлох боломжтой. Чулуунууд ан цав үүсэн хагараагүй тохиолдол маш ховор байдаг ба тэр тусмаа маргад бол бараг бүгдээрээ цэвэр тунгалаг байдлыг нэмэгдүүлхийн тулд засаж янзалсан байдаг. Дээр тодорхойлсончлон үндсэн ногоон дэвсгэр өнгөтэй цэвэр тунгалаг чулуунууд хоёрдогч дэвсгэр өнгө нь 15%-аас илүүгүй эсвэл дунд зэргийн бараан тонын (tone) шар юм уу цэнхэр өнгийн хольцтой байвал хамгийн үнэтэй байдаг. \Зураг7\

\Зураг 7\
Боловсруулалт
Үнэт чулуу засагчид маргадын цэвэр тунгалаг байдлыг нэмэгдүүлэхийн тулд тослох үйл ажиллагааг хийдэг. Ерөнхийдөө царс модны тосыг хугарлын индексын дагуу практикт өргөн ашигладаг. Бусад шингэний хувьд нийлэг тос болон полимерыг хугарлын индексын дагуу ашигладаг ба маргадын хувьд Оптикон (Opticon) хэрэглэдэг жишээтэй. Америк дахь  Худалдааны Холбооны комисс (U.S. Federal Trade Commission) маргадыг зарах үедээ энэхүү боловсруулалтын талаар мэдэгдэж байхыг шаардаж байгаа. Тосны хэрэглээ бол уламжлалт зүйл бөгөөд үнэт эдлэлийн худалдаагаар нэгэнт хүлээн зөвшөөрөгдсөн зүйл юм. Бусад боловсруулалтын хувьд, ногоон өнгийн тосыг ашиглах тохиолдол гардаг ба үүнийг худалдаанд хүлээн зөвшөөрдөггүй. Лаборторын хамтын нийгэмлэг нь маргадын цэвэр тунгалаг байдлын зэрэглэлийг тогтоох хэв маягийг саяхан стандартжуулсан.

Маргадын байршил

Эртний маргадуудыг Египет, Энэтхэг, Австри улсуудад олборлож байсан. Колумб бол дэлхийн хамгийн том маргад үйлдвэрлэгч орон юм. Дангаараа дэлхийн нийт маргадын 50–95% хангадаг байна. Өнгөрсөн арван жилийн дотор Колумбын маргад эрдэнийн бүтээгдэхүүн 2000 оноос 2010 он хүртэл 78%-аар өссөн байна. Колумбид Музо (Muzo), Коскиез (Coscuez), Чивор (Chivor) хэмээх нэртэй гурван том маргад олборлогч уурхай байдаг. Зургаан талт бүтэцтэй хар нүүрсний хольцтой гэж алдаршсан ховор Трапиц (trapiche) хэмээх маргад эрдэнэ Колумбаас олдсон.

Замби (Zambia) бол хамгийн том хоёрдогч олборлогч орон юм. Китве (Kitwe) хотын баруун өмнөд хэсэгт байрлах ойролцоогоор 45 километрыг хамрах Капубу (Kafubu River) голтой Кагем (Kagem) уурхай нь 2004 онд гэхэд дэлхийн нийт эрдэнийн чулууны 20%-г хангаж байсан. 2011 оны эхний хагаст Кагем (Kagem) уурхай 3.74 тн маргад эрдэнэ үйлдвэрлэсэн.

Мөн Афганистан, Австрали, Автсри, Бразил, Болгар, Канбож, Канад, Хятад, Египет, Этиоп, Франц, Герман, Энэтхэг, Итали, Казахстан, Мадагаскар, Мозамбик, Намиби, Норвеги, Пакистан, Орос, Сомали, Өмнөд Африк, Их Британи, Швейцари, Танзани, Америк, Замби, Зимбабве. Америкийн Коннектикут, Монтана, Невада, Хойд болон Өмнөд Каролина хотуудад маргад эрдэнэ олдсоон байна. 1997 онд Канадын Юкон хотод мөн олдсон байна

Нийлэг маргад

Хидродермал (hydrothermal-усан анагаах ухаан) болон үржлийн аргаар нийлэг бүтээгдэхүүн үйлдвэрлэсээр байгаа ба энэхүү арга нь өнгөгүй бериллыг хурдацтай үржүүлэн маргад хийх процесс юм. Анх нийлэг маргадыг маш амжилттай үржүүлсэн хүн бол Carroll Chatham байжээ. Бас нэг томоохон маргад үржүүлэгч бол ноён  Pierre Gilson юм. Түүний бүтээгдэхүүнүүд 1964 оноос хойш зарагдаж байгаа бөгөөд байгалийн өөрийнх нь өнгөгүй бериллийн эсээр үржүүлэн хоёр талаас нь буддаг байна. Тэрээр сард 1 мм өсдөг ба ерөнхийдөө 7 сарын хугацаанд 7 мм зузаантай үржүүлдэг байна. 1980 аад онд өөрийн лабораторыг Японы нэгэн пүүст зарсан боловч 1989 Сан Францискод болсон газар хөдлөлтөөс хойш зөвхөн Chatham л зөвхөн үйлдвэрлэлээ явуулж байгаа байна.

Харин хидродермал (hydrothermal-усан анагаах ухаан) нийлэг маргадыг IG Farben, Nacken, Tairus болон өөр бусад хүмүүс онцгойлон тайлбарлаж байсан боловч анх худалдааж болохуйц нийлэг маргад 1960-аад оноос Австрийн Инсбрук хотын Johann Lechleitner хэмээх хүн үйлдвэрлэсэн. Энэхүү чулуунууд анх "Эмерита" болон "Симералдс" гэсэн нэрээр худалдаанд гарж байсан ба байгалийн өнгөгүй берилл чулууны оройн хэсэгт нимгэн маргадын давхаргатай үржүүлж байсан. Түүний дараа 1965 оноос 1970 онд Юнион Карбиде химийн үйлдвэрийн Линде хэмээх салбар нийлэг маргадыг хидродермал аргаар үйлдвэрлэсэн. Түүний патентад хүчиллэг орчин бол хромыг (өнгөнд ашиглагддаг) бууруулахаас урьдчилан сэргийлэх чухал зүйл юм гэж байдаг. Мөн цахиур агуулагч тэжээллэг бодис нь талстын эсийг үр хөврөл үүсэх болон өсөлтийг зогсоохоос урьдчилан сэргийлэн урвалд орхоос хамгаалж байдаг. Өсөлт нь конвекциор дэмжүүлсэн тархах урвалын процессоор явагддаг. Одоогоор хидродермал маргадыг үйлдвэрлэгч хамгийн том пүүс бол ОХУ дахь Тайрус (Tairus) бөгөөд Колумбын шүлтийн ордны маргадтай ижил химийн нэгдэлтэй хидродермал маргадыг үйлдвэрлэн амжиланд хүрсэн. Түүний бүтээгдэхүүнүүдийг Колумбын бүтээсэн маргад эсвэл Тайрусын бүтээсэн маргад гэсэн нэрээр нь мэддэг. Хэт ягаан туяаны гэрэлтүүлгээр нийлэг болон жинхэнэ эсэхийг ялгадаг ба жинхэнэ маргад хэт ягаан туяанд идэвхгүй байдаг боловч ихэнх нийлэг маргад мөн адил идэвхгүй байдаг байна. Нийлэг маргадууд бүтээсэн гэсэн тодотгол дотор багтаж явдаг ба жинхэнэ маргадаас ялгагдах зүйлгүй болоод байгаа. Америк дахь Холбооны Худалдааны Комисс (FTC) нийлэг гэж нэрлэж болох, болохгүйг ялгах хатуу журмуудтай байдаг. Жишээ нь: 23.23(c)-д Салбарын бүтээгдэхүүнийг хамгийн түрүүнд гэрлийн, физикийн, химийн ижил шинж чанаруудаар чулууг нэрлэхээс биш Лабораторт бүтээсэн”, “Лабораторт үржсэн, \Үйлдвэрлэгчийн нэрээр\-бүтээсэн эсвэл нийлэг гэсэн үгийг ашиглан салбарын нэрээр нэрлэх нь шударга бус хуурмаг явдал юм гэсэн байдаг.

Хамгийн алдартай маргадууд

Маргад бол уламжлалт ёсоор  5 сард төрсөн хүмүүсийн од гаригт тохирдог чулуу юм.  
1.      Колумбын “Chalk маргаднэртэй бөгж. Маш чанартай 37 караттай, 7,56 грам маргадтай одоогоор АНУлсын Лондон хотод байрлах үндэсний байгалийн түүхийн музейд хадгалагддаг. \Зураг8\
\Зураг 8\
2.      Колумбын Музо ордоос олдсон бөгөөд хамгийн том Duke of Devonshire” нэрээр алдартай маргад бөгөөд 1,383.93 караттай. 2007 оноос хойш АНУлсын үндэсний байгалийн түүхийн музейд хадгалагддаг
3.      Колумбын “Gachala маргад” 1967 онд 858 карат, 172 грамтай алдартай маргад\Зураг 9\
\Зураг 9\
4.      Колумбаас Энэтхэгт зарсан “Mogul Mughal маргад” 217,8 караттай. Тэрээр 2008 оны 12 сарын 17 нд Катарын нийслэл Доха хотын Лалын шашны урлагын музейд байршуулсан.
5.      Бразилийн “Bahia маргад”.
 

Эх сурвалж

http://en.wikipedia.org/wiki/Emerald
http://www.uppergems.com/content/15-the-4-c-s-colored-gemstones

No comments:

Post a Comment