Japanese

 
ЯПОН ХЭЛНИЙ ТУХАЙ
 
Дэлхийн олон арван ард түмний дотроос Японы ард түмэн хосгүй гайхамшигтай үндэстэн билээ. Ялангуяа тэдний хэл, зан заншил, ахуй дадгал нь Монголчууд бидний хувьд олон талаараа сонин содон байдгийг үгүйсгэх юун.
Япон хэл нь Алтай язгуурын хэлэнд багтах ба өгүүлбэрийн бүтэц, дагавар нөхцөлөөрөө Монгол хэлтэй нэлээд төстэй гэж үзэх үндэстэй. Тухайлбал “намайг Танака гэдэг” гэхийг “わたしは たなか て゛す゜” буюу “ваташи ва Танака дэс” хэмээн хэлдэг байна. Дэлхий дээр Япон хэлийг барагцаалан буулгавал 130 орчим сая хүн харилцааны хэрэглүүр болгон ашигладаг байна.
Япон хэл нь дараахь үндсэн гурван үсэгтэй. Үүнд:
Хирагана
Катагана
Канжи гэсэн гурван үсэг багтана.
Хирагана болон Катагана үсгүүд нь тус бүрдээ 46 үсгээс бүрдэх ба бичгийн хэлэнд хоёул идэвхитэй хэрэглэгддэг байна. Гэхдээ Япон гарваль бүхий үгийг хирагана, харин харь гаралтай үгийн катагана үсгээр тэмдэглэдэг байна. Дээрхээс гадна Япон хэлэнд канжи буюу нангиад гаралтай үсэг байдаг. Үүнийг Монголчууд бид ханз хэмээн нэрлэж дадсан болно. МЭ 7-р зууны үед соёлын диффузийн нөлөөгөөр нангиад бичвэр Японд нэвтэрсэн ч хэрэглэх аргачлалын хувьд нэг нэгнээсээ ялгаатай гэж үзэж болно. Өнөөгийн Япон хэлэнд 10 мянга орчим ханз байх агаад балчир нялхас нь арван хоёр жилийн сургалтаар 2000 орчим ханзыг үздэг байна. Өөрөөр хэлбэл идэвхитэй хэрэглэгддэг ханзууд гэсэн үг юм. Отголж өгүүлэхэд нийгэмдээ бичгийн үйлд хамгийн их боловсросон хүмүүс нь 8000 орчим ханз мэддэг гэсэн тооцоо байдаг. Монголчууд бидний дунд ханз сурах хэцүү гэсэн яриа буй. Гэвч энэ бол туйлийн хуумгай үг гэдгийг цохон тэмдэглэмээр байна. Учир нь ханз нь аливаа утга бүхий үгийнхээ хэлбэр дүрсийг илэрхийлэн харуулдаг. Жишээ нь мод гэсэн ханз нь 木 энэхүү ханз бөгөөд модыг зурж дүрслэн харуулдаг болохоор тогтооход амархан байдаг аж.
 

No comments:

Post a Comment