Голден Ретривер
Golden Retriever
|
|||||||||||||||||||||||||
Нутаг |
|||||||||||||||||||||||||
|
|||||||||||||||||||||||||
Голден Ретривер бол том биетэй нохойны үүлдэрт багтдаг. Тэд бол нугас гэх
мэт усны шувууны анч ноход бөгөөд анчид шувууны анд гарахдаа дагуулан авч явдаг
тиймээс ретривер буюу анч нохой гэж нэрлэдэг. Учир нь тэд анчдын буудсан авыг
гэмтээхгүйгээр олж авчрах чадвартай ажээ. Голден Ретривер бол төрөлхийн усанд хайртай
ба үндсэн болон ахисан шатны сургалтын стандартуудыг сургахад амархан байдаг.
Мөн тэд урт өтгөн бөгөөд шигүү үстэй үүлдрийн нохой ба энэ нь гадаа байхад нь
дулаанаа хадгалахад болон тэдний биеийг уснаас хамгаалж өгж байдаг. Тиймээс тэр
усанд хамгийн сайн сэлэгч нохой гэдэгт хэн ч маргах зүйлгүй гэнээ. Голден
Ретривер бол хотын зах юм уу хөдөөний байгальд илүү сайн зохицон амьдрах
чадвартай нохой юм. Тэд гадаа агаарт байх хэрэгтэй боловч өөрийн хашлагатай
байртай байх хэрэгтэй байдаг учир нь тэд хэсүүчлэх төрөлхийн ариншинтай. Нохойн
үс маш ихээр гуужин унадаг ялангуяа улирал солигдох үед. Тиймээс тогтмол маш
сайн үс, арьсыг нь арчлах хэрэгтэй. Цэвэр цусны нохойнуудын дунд болдог
тэмцээнд амжилттай оролцдогоороо алдартай үүлдэр юм. Голден Ретривер нь хараагүй
болон сонсголгүй хүний хөтөч, анч, мөн мөрдөгч буюу эрж хайх, аврах гээд маш
олон талын чадвартай нохой юм. Энэхүү үүлдэр нь мөн нөхөрсөг, номхон дөлгөөн
бөгөөд энэ нь мэргэжлийн манаач нохой байхад тохирохгүй. Тэрээр гэр бүлсэг
нохой гэдгээрээ Америкт эхний гуравдугаарт, Австралид тавдугаарт, Англид
наймдугаарт ордог байна. Тиймээс ч Голден Ретривер бол гэр бүлийн гайхалтай
нохой боловч маш их дасгал сургуулилалт (өдөрт 2 болон
түүнээс илүү цагийн) хэрэгтэй байдаг. Мөн тоглох дуртай
боловч бас аливаа зааж сургасан зүйл маш идэвхтэй сурдаг нохой юм.
Техасын Голден Ретривер болох Augie нь 2013 оны 8 сарын 13 ны байдлаар теннисийн бөмбөг
амаараа зуух тэмцээнд дэлхийн нохойны рекордыг эвдэж байжээ.
Түүний зан араншин
Стандарт дахь тодорхойлолтын дагуу Голден Ретривер бол “Сайхан сэтгэлтэй, нөхөрсөг, үнэнч” нохой гэж
тодорхойлсон байдаг. Тэрээр гэрийн маш сайн тэжээвэр амьтан бөгөөд хүүхдэд маш
үнэнч бөгөөд дотно байдаг. Голден зөвхөн ганц хүндээ үнэнч байх бус гэр бүлийн
бүх хүнд үнэнч байж чаддаг. Манаач нохойноос эсрэг зан араншинтай нохой юм.
Стэнлие Корени бол сэтгэл судлалын профессор бөгөөд сэтгэл мэдрэлийн судлаач
хүн бөгөөд хүний оюун ухаан түүний чадвар болон нохойн түүхийг судласан бүтээлүүд
нь маш алдартай хүн юм. Түүний тогтоосон хамгийн ухаантай нохойны жагсаалтын
дөрөв дүгээрт Голден Ретривер ордог байна. Тэрээр хэрхэн хүний өгсөн
даалгаварыг дуулгавартай биелүүлдэгээр нь жагсаалт тогтоосон байна. Үүнд:
3. Golden Retriever |
1. Border Collie |
2. Poodle |
Аливаа өгсөн даалгаварыг хийх дуртай тиймээс аливаа өгөх даалгаварыг ихдүүлэхгүй л бол сурах дуртай амьтан. Тэрээр мөн өрсөлдөх чадвар сайтай тул ширүүн сургалтын арга барил тохиромжгүй байдаг. Харин хөгжилтэй хэлбэрийн байнгын дасгал сургуулилтанд маш сайн хариу үйлдэл үзүүлдэг. Мөн бусад нохой болон муур зэрэг бусад гэрийн тэжээвэр амьтадтай маш сайн зохицон амьдардаг. Тэд ерөнхийдөө хөтөч, утас ашиглан тусламж дууддаг, эрж хайн мөрдөх болон аврах үүрэгтэй нохой юм.
Голден Ретривер
нь том, хүчтэй биетэй бөгөөд уснаас хамгаалсан урт долгионтой үстэй. Нохойны уг
гарвалаар болон түүний түүхээс үзвэл зарим орон нутгийн онцлогоос шалтгаалсан
өөрчлөлтийг өөрийн үүлдэртээ шингээсэн байдаг. Тухайлбал Голден Ретривер нь өөрийн
үс болоод биеийн хэмжээнээс шалтгаалан гурван дэд бүлэгтэй хуваагддаг. Энэ нь
Англи, Америк болон Канадын төрлүүд байдаг. Хэдий тийм боловч бүх Голден
Ретриверүүд цайвар, шар юм уу алтан шаргал өнгөтэй байдаг ба бүгд эрүүл мэндийн
аливаа асуудалд өртөмтгий байдаг. Тэрээр маш ухаантай бөгөөд өөрийн асарч буй
хүндээ нөхөрсөг бөгөөд маш үнэнч нохой юм.
Английн төрөл зүйл
Европын төрлийн Голден Ретриверийн нүд нь
Америкийн Голден Ретриверүүдийн нүд шиг ташуу юм уу гурвалжин байхаас
эсрэгээрээ хар бөгөөд дугуй байдаг байна. Английн үүлдрийн Голден Ретриверийн
үсний өнгө нь алтан юм уу цайвар шаргал, улаан юм уу хүлээн зөвшөөрдөггүй улаан
хүрэн өнгөтэй байдаг. Англид уг нь цайвар шаргалыг хүлээн зөвшөөрдөггүй байсан
боловч 1936 онд стандартдаа энэхүү өнгийг хүлээн зөвшөөрсөн. Энэхүү нэгэн
төрлийн өнгийг нэмсэн нь алдаа байсан учир нь үүнийг хүлээн зөвшөөрхөөс өмнө
19-р зууны Ретриверүүд илүү өөрийн алтан шаргал өнгөтэй байсан. Америкийн
аливаа тэмцээнд цагаан өнгийн хүлээн зөвшөөрдөггүй. Английн Голден
Ретриверүүдийн хорооны гаргасан стандарт нь Америк болон Канадаас бусад
оронд хүлээн зөвшөөрөгддөг. Голден Ретривер нь булчингийн хөгжил маш сайтай ба
ангийн зорилгоор тэжээдэг нохой юм.
Анх түүний үүлдэр нь Шотландад үүссэн ба яваандаа
Английн төрлийн үүлдэр болсон. Америк болон Канадын төрлөөс илүү том биетэй
болон хүнд жинтэй байдаг.
Америкийн төрөл зүйл
Америк Голденүүд нь Английн төрлийг бодвол арай
жижиг биетэй туранхай байдаг. Эр нь хөгшрөхдөө
(23-24 инч) 58-61 см хооронд
байдаг харин эм нь бага зэрэг богино (21,5-22,5 инч) 55-57 см хооронд байдаг. Түүний үс нь өтгөн бөгөөд уснаас
хамгаалагдсан зөөлөн өдөрхөг атлаа гялалзсан өнгөтэй байдаг байна. Явах үедээ,
эрх дураараа, тайван, хүчтэй алхаатай. Америкийн стандарт пропорц, цус, толгой
болон гавлын яс, хүзүү, бие, өндөр, гуя, нуруу зэргийг авч үздэг байна.
Америкийн Ретриверүүд мөн адил бусад үндэстний стандартуудыг мөрддөг Голден
Ретриверүүдтэй ижилхэн. Америкчууд Английн Голдений гадаад төрх болон зан
араншингийн давуу талуудыг шингээхийн тулд Голден Ретриверүүдийн үүлдрүүдийг
заримдаа Англиас импортлож ирдэг.Английн төрлийн үүлдрээс арай өндөр бөгөөд
өтгөн үстэй байдаг
Канадын төрөл зүйл
Америкийн Голден Ретриверүүдтэй адил, Канадынх нь Английн Голденуудаас илүү
өндөр бөгөөд арай туранхай байдаг. Гэвч Америк Голденүүдээс түүний үс нь илүү нарийн харин өнгө нь илүү
бараан байдаг байна.
Богино үстэй, өндөр биетэй үүлдэр юм.
Арьс болон
үс
Дээрх тодорхойлогдсон төрлүүдийн дагуу түүний үсний өнгө
нь цайвар цагаанаас бүр гүн бор өнгө хүртлээ ууссан байдаг. Түүний үс нь уснаас
хамгаалагдсан бөгөөд урт долгионтой учраас хавар болон намартаа бага багаар
гууждаг. Харин арьс нь зөөлөн бөгөөд өвөлдөө дулаанаа хадгалах, зундаа сэрүүнээ
хадгалах онцлогтой байдаг байна. Мөн түүний үс нь түүнтэй тоглож байхад төвөг
удах хэмжээний тийм хэтэрхий урт ургадаггүй. Голден Ретриверийн урд 2 хөлний
ард хэсэг, хүзүүний урд тал, гуяны ард талд мөн сүүлний төгсгөл хэсэгт өдлөх
буюу өтгөн байдаг. Түүний үс өсөх тусмаа илүү гэрэлтэй бөгөөд бараан өнгө нь
нэмэгддэг.
Эрүүл мэнд болон түүний нас
Хамгийн ховор байдаг 2 өнгө.
Цагаан болон гүн бор өнгө.
|
Эрүүл мэнд болон түүний нас
Голден Ретривер дунджаар 11-12,5 нас насалдаг. Хоол тэжээлийн хувьд эмзэг
мэдрэтгий байдаг. Жил болгон малын эмчээр үзлэг хийлэх шаардлагатай. Энэхүү
үүлдрийн нохой нь аарцгийн ясны гажигтай байх тохиолдол их байдаг. Тиймээс хүмүүс
анх худалдан авахдаа эмнэлгийн бичиг болон ургийн бичигтэй нь авахыг илүүд
үздэг болсон байна. Мөн таргалалт их байдаг учир нь энэхүү нохой нь идэх их
дуртай J.
Тиймээс жаахан гөлөг байхад нь өдөрт
3 аяга л хоол өгөх хэрэгтэй харин том болсон нохойнд 3-5 аяга хоол өгөх нь
зүйтэй байдаг. Тиймээс түүний хоол болон хөдөлгөөнд нь анхаарлаа хандуулах
хэрэгтэй.
Арьс арчилгаа
Голден Ретривер нь байнгын тогтол арьс арчилгаа болон
усанд орохын хувьд тогтмол бус хааяа л нэг орохыг шаарддаг байна. Тиймээс долоо
хоногт дор хаяж нэг удаа үсийг нь самнаж харин үс нь гуужиж байх үед өдөр
болгон арьсыг нь арчлах хэрэгтэй. Ер нь бол байнга усанд оруулах шаардлага
байдаггүй ба үс болон арьс нь хэвийн нохойны хувьд зориулалтын шампунь юм уу
жаахан хүүхдийн шампуниар сард 1 удаа л угаахад хангалттай байдаг. Хэрвээ илүү
их усанд оруулах шаардлагатай тохиолдолд түүний арьсыг хуурайшахаас
сэргийлэхийн тулд шингэн саван (a soap-free) юм уу чийгшүүлэгч шампунь (moisturizing shampoo) хэрэглэвэл зүгээр.
Түүний үс жилд 2 удаа гууждаг. Мөн түүний чихийг
тогтмол болон бохирдох үе бүрт нь цэвэрлэж байх хэрэгтэй. Нохойг самнаж өгөх нь
эрүүл ахуйн болон цэвэрлэгээг хоёуланг нь хамарсан ойлголт юм.
Тогтмол үс арчилгаа нь дараах зүйлсээс урьдчилан
сэргийлнэ:
1.
Ам гэмтэх,
загтнан маажих болон бусад арьсны өвчинүүдээс
2.
Нохойн ариун
цэврийн байдлыг хамгаална
3.
Хавганах,
хөл нь хазайх, хугарах, шалбарсан зэргийг тогтмол хянах боломжтой
4.
Нохой эзэн
хоёрыг хоорондын харилцааг бий болгоно
5.
Арьсны
гаднах парзитын халдварыг бууруулна
Арчилгаа:
|
Нохойны үсийг самнахад заавал цаг зарцуул.
Самнах үед үс нь зангирсан юм уу ширэлдсэн байхад нь болгоомжтой самнаарай.
Нохойг самнаж өгөх нь түүнд маш таатай байдаг. Зарим нохойнд самыг нь буруу
сонгосноор нохойгоо урах тохиолдол гардагаас болж самнуулах дургүй болсон
байдаг. Тиймээс самыг нь зөв сонгон өдөр болгон самнах хэрэгтэй.
|
1.
Bristle brushes- Үүнийг бүх төрлийг үстэй
нохойд хэрэглэх боломжтой бөгөөд энэхүү самны шүдний урт өргөн зэргээс хамааран
олон янз байдаг. Ерөнхийдөө урт шүдтэйг нь урт үстэй нохойнд түлхүү хэрэглэдэг.
2. Wire-pin brushes- Шүднийх нь үзүүрийн төгсгөлд
резинэнтэй болон зезинэнгүй байдаг ба үүнийг дунд зэргийн урттай буржгар болон
ноосон үстэй нохойнд сонгон хэрэглэдэг байна.
3. Slicker brushes- Сайн чанарын арзгар болон
нарийн тороосон материалаар хийгдсэн шүдтэй ба үүнийг ширэлдсэн үсийг авах
зорилгоор хэрэглэдэг.
Нохойныхоо үсний онцлогт тохирсон самыг сонгох хэрэгтэй:
1. Богино, мөлчгөр үстэй: (Зарим Retrievers, Hounds, Chihuahuas, etc): Зөөлөн богино шүдтэй бөгөөд дунд зэргийн арзгар сам хэрэглэвэл зүгээр.
2. Богино, нарийн үстэй: (Terriers, etc.): Slicker сам юм уу шигүү (үстэй-сойтог) богино шүдтэй сам хэрэглэвэл зүгээр.( a firm bristle brush with short)
Terriers, |
Lhasa Apsos |
Spaniels, |
4. Буржгар, зөөлөн, ноосон үстэй: (Sheepdogs, Collies,
Shepherds, Chows, Pomeranians, etc.): Wire-pin brushes эсвэл шигүү (үстэй-сойтог) урт шүдтэй сам хэрэглэвэл зүгээр.
Slicker brush-г үс нь ширэлдсэн үед
хэрэглэж болно. (Доорх
зургаас харж болно: wire-pin
brush or a firm bristle brush)
Sheepdogs |
Chows |
Collies |
Pomeranians |
Shepherds |
5. Нарийн эмзэг үстэй: (Yorkies, Maltese,
etc.): Wire-pin brushes хэрэглэдэг. Зөөлөн slicker brush-г үс нь ширэлдсэн үед хэрэглэж болно.